2009-04-06 16:24:52
Хавар ирлээ гэж өчигдөрхөн хөлдөж үхэхээ шахсан тэр хувцастай гараад өнөөдөр шатаж үхэх шахлаа гэж. Эрс тэс хувирамтгай хүнийг хавартай зүйрлэдэг ньч учиртай л байх. Би ч яахав хүн юм чинь дээ хүмүүсийн хэлдгээр нөгөө муу яргуй нь л гэнэдэж эрт дэлбээгээ нээх вий дээ. Уул нь ч арай л дулаарай гүй шүү дээ Өвөл хийгээд зуны али алиныг нь бэлгэдсэн энэ сонин үеийг өвөг дээдэс маань хавар хэмээн нэрийджээ. Уул нь минийхаар шууд өвөл дуусаад зун эхэлж буй мэт. Маргааш өглөө бороо цас алин орохыг хэнч таашгүй. Дулаахан байна гэж баярлаад нимгэн гарчаад осгож үхэх шахсандаа уурлах хэцүү.
"хавар" цааш унших »
"хавар" цааш унших »

Уржигдар хосуудын баярын өдөр болоол над мэтийн single хэмээх тусгай статус бүхий хүмүүс ажил дээрээ ч гэртээ ч ерөнхийдөө бүгэх маягаар өнгөрөөсөн гэхэд болох байхаа. Маргааш буюу бүтэн сайнд бас гэртээ урвайгаад сууж байтал саяхан гудманд санамсаргүй маркаар тааралдсан бүүр бага ангийн маань найз гэнэт утасдав.